9:29 AM
0
0_24594_d41e0253_L

Сайн байна уу би гэдэг хүн яахаа мэдэхээ больчлоо. Учир нь манай нөхөр өдөр бүр архи ууна. Уухаараа их сонин зантай барьж аваад зодохгүй ч гэсэн шалчгар лав эр хүний зан бишээ. Гэхдээ гар хүрсэн тохиолдол байгаа л даа. Бид 4 хүүхэдтэй. Үргэлж уугаад эрүүл үедээ нээх ууртай ер нь жоохон онцгүй араншинтай хүн юм байна. Надад буруу өгч магадгүй. Би бол өөрийгөө 100 хувь гэхгүй ээ.
Гэхдээ би өөрийгөө гэр бүлдээ бүрэн зориулдаг. Ажил ч хийлгэхгүй аймар хартай. Гэсэн хирнээ гэрээ авч явж чадахгүй. Одоо надад энэ хүнийг гэх сэтгэл бас секс хийхээс ч дургүй хүрэх юм. Салий гэхээр салахгүй гэхийн. Яавал дээр бэ цаашид хамт байна гэхээр аймар зангаас нь айгаад үргэлж түгшүүрийн байдалтай байсаар уур уцаар айдсаар дүүрэн байна. Хүүхдүүд ч онцгүй уур амьсгалтай орчинд өсч хүмүүжээд хэцүү юмаа.
Тэгээд би бодож бодож нуа-тай болмоор санагдаад байдаг боллоо. Миний буруу гэхдээ салахгүй тэгээд намайг ийм байдалд байлгаад байхаар заримдаа амиа хорломоор санагдаад ээж аавыгаа бодоод л болж бүтэж яваа юм шиг амьдрах юмдаа. Яавал дээр бэ?

0 comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээхийг хүсвэл Name/URL Эсвэл Anonymous-ыг сонгоно уу.

:) :)) ;(( :-) =)) ;( ;-( :d :-d @-) :p :o :>) (o) [-( :-? (p) :-s (m) 8-) :-t :-b b-( :-# =p~ $-) (b) (f) x-) (k) (h) (c) cheer
Click to see the code!
To insert emoticon you must added at least one space before the code.

БЛОГИЙН НИЙТЛЭЛИЙГ ХҮССЭН БЛОГ САЙТ НИЙТЭЛЖ БОЛНО.
Үргэлж л сайхныг мөрөөдөөд. Дандаа сайныг хараад урагшаа алхана. Үнэн зүйл юу вэ? гэвэл аз жаргал бусад нь хэрэггүй. Дэргэд минь иргэн тойронд минь сайн сайхан байгаа итгэж байна. Өнөөдөр энэ мөчөөс эхлээд бүх зүйлийн сайхныг нь өөрийн болгож бусдыг нь хаяна. Бүх зүйл сайхан байна. Бүх зүйл надад байна. Би баяртай байна. Надад хүн бүр аз жаргал өгч байна. Мөн би ч гэсэн тэдэнд аз жаргалыг мэдрүүлж байна. Аз жаргал баяр баясгалан бусдыг нь харах ч үгүй сонсох ч үгүй мэдрэх ч үгүй.

Надтай холбогдох