3:16 AM
0
love-3182


Дурласан хүн сохор байдгын учир /сургамжит өгүүллэг/
Энэ дэлхий дээр хүн төрөлхтөн үүсч бий болохоос өмнө хүний сайн, муу зан чанарууд юу хийхээ мэдэхгүй дэмий сэлгүүцдэг байжээ. Нэгэн өдөр хэн нэгэн нуугдаж тоглох санал гаргасанд бүгд зөвшөөрсөн байна. Гэтэл солиот би олъё гэсэнд түүнийг хайж олоход хэн ч хүсээгүй учир бүгд зөвшөөрчээ.

Солиот модонд нүүрээ наан тоолж эхлэхэд: Гэнэн зан модны ард, Зориг хамгийн өндөр модонд, Хайр тэнгисийн мандалд, Шударга кактусын талбайд нуугдахад, Худал хуурмаг чулууны ард нуугдана гэчихээд нэг уулын ард нуугджээ. Солиот 86,87,88,89…. гээд тоолсоор байв. Гэтэл дурлал ганцаархнаа нуугдаагүй үлджээ. 91,92,93…. дурлал сандран гүйсээр сарнайн цэцгийн талбайд нуугджээ.
….98,99,100 Солиот тоолж дуусаад эргэж хараад хамгийн түрүүнд Залхуу занг олов. Тэр модны доор унтаж хоцорсон байлаа. Дараа нь Шударгыг кактусын талбайгаас, модны араас Гэнэн занг гэсээр дурлалаас бусад бүгдийг нь олов. Дурлалыг олоогүйдээ галзууртлаа уурлаж, бүх газрыг нэгжсэн боловч түүнийг олсонгүй. Атаач зан дурлалд атаархан сарнай цэцгийн талбайд нуугдсан гэж солиотын чихэнд сэмхэн шивнэжээ. Солиот гартаа жад бариад тийшээ гүйж, дурлалыг хармагц уурлаж, түүн рүү шидтэл нүдийг нь оночихов.
Тэгээд үнэхээр их харамсаж “Би юу хийчих нь энэ вэ?” яах вэ? гэж сандрахад нь: Дурлал “ Нэгэнт чи миний нүдийг эргүүлж өгч чадахгүйгээс хойш амьдралын минь туршид хөтөч минь бол” гэжээ. Тэр цагаас хойш дурласан хүн сохор хэмээх үг гарсан юм гэдэг.

0 comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээхийг хүсвэл Name/URL Эсвэл Anonymous-ыг сонгоно уу.

:) :)) ;(( :-) =)) ;( ;-( :d :-d @-) :p :o :>) (o) [-( :-? (p) :-s (m) 8-) :-t :-b b-( :-# =p~ $-) (b) (f) x-) (k) (h) (c) cheer
Click to see the code!
To insert emoticon you must added at least one space before the code.

БЛОГИЙН НИЙТЛЭЛИЙГ ХҮССЭН БЛОГ САЙТ НИЙТЭЛЖ БОЛНО.
Үргэлж л сайхныг мөрөөдөөд. Дандаа сайныг хараад урагшаа алхана. Үнэн зүйл юу вэ? гэвэл аз жаргал бусад нь хэрэггүй. Дэргэд минь иргэн тойронд минь сайн сайхан байгаа итгэж байна. Өнөөдөр энэ мөчөөс эхлээд бүх зүйлийн сайхныг нь өөрийн болгож бусдыг нь хаяна. Бүх зүйл сайхан байна. Бүх зүйл надад байна. Би баяртай байна. Надад хүн бүр аз жаргал өгч байна. Мөн би ч гэсэн тэдэнд аз жаргалыг мэдрүүлж байна. Аз жаргал баяр баясгалан бусдыг нь харах ч үгүй сонсох ч үгүй мэдрэх ч үгүй.

Надтай холбогдох