5:05 AM
0
108178379
Энэ сайтыг байнга орж уншдаг. Одоо өөртөө тохиолдож байсан нэг зовлонгоо бичий. Гэхдээ харааж болохгүй шүү гуйж байна. Би одоо 25 настай нөхөр охинтойгоо сайхан амьдарч байгаа. Гэхдээ 3 курсд байхдаа нэг залуугаас жирэмсэн болж нөгөө залууд хэлэнгүүтээ хаяад алга болчихсон.
Тэр үед 3 сартай
байсан авахуулна гэж хэд хэд газрын хаалгыг татаж байсан. Эмч нар энэ хүүхдийг авахуулбал дахиж хүүхэдгүй болох магадлал өндөр гэж бүгд адилхан үг хэлсэн. Тэгж явж байгаад хажуу өрөө түрээслэж таньдаг хүмэсээс нуугдаж байгаад төрөх үе ч болсон байсан.
Нэг өглөө гэдэс өвдөж байснаа сэрээд гэрийн эзэн нэг эмээ ганцаараа амьдардаг. Тэсэхээ байлаа эмээ гэж хэлээд л доороос ус гарч эхэлсэн. Эмээ түргэн дуудаад бөөн юм тэгжэд эх нялхас очиж охинтой болсон. Би энэ хүүхэдийг авахгүй гэж түлхэж байсан. Эмч нар бид туслана санаа зоволтгүй одоо уйлж унжаад яах вэ эрүүл мэндээ бод гэж хэлсэн.
Би босож чадахгүй тэр эмээ миний хажууд 2 өдөр байснаа би ганцаараа үлдлээ. Эмч нар одоо хүүхдийг чинь хүмүүс ирж авна гэсэн. Нэг өдөр тэгж хэлснээ 5 минутийн дараа нэг эрэгтэй нэг эмч эмэгтэй бас нэг эмээ ороод ирсэн. Суугаад надтай ярилцаад энэ охиныг авий сайн хүн болгож өсгөнө гэж хэлснээ аваад явсан. Би уйлаад нөгөө эмч санаа зовох юм байхгүй би сайн өсгөнө одоо эмнэлэгээс гарч амьдралаа шинээр эхэл чамд итгэж байна эгч нь гээд яваад өгсөн.
Би эмнэлэгээс гарч хажуу өрөөндөө ирж эмээтэй уйлаад тэрнээс хойш 4 жил болж байгаа. Мартсан байснаа сүүлийн үед яаж амьдарч байгаа бол гэж бодогдоод байх юм. Сэтгэл санаагаар унаад гэхүү дээ. Яах вэ надад зөвлөгөө өгөөч…

0 comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээхийг хүсвэл Name/URL Эсвэл Anonymous-ыг сонгоно уу.

:) :)) ;(( :-) =)) ;( ;-( :d :-d @-) :p :o :>) (o) [-( :-? (p) :-s (m) 8-) :-t :-b b-( :-# =p~ $-) (b) (f) x-) (k) (h) (c) cheer
Click to see the code!
To insert emoticon you must added at least one space before the code.

БЛОГИЙН НИЙТЛЭЛИЙГ ХҮССЭН БЛОГ САЙТ НИЙТЭЛЖ БОЛНО.
Үргэлж л сайхныг мөрөөдөөд. Дандаа сайныг хараад урагшаа алхана. Үнэн зүйл юу вэ? гэвэл аз жаргал бусад нь хэрэггүй. Дэргэд минь иргэн тойронд минь сайн сайхан байгаа итгэж байна. Өнөөдөр энэ мөчөөс эхлээд бүх зүйлийн сайхныг нь өөрийн болгож бусдыг нь хаяна. Бүх зүйл сайхан байна. Бүх зүйл надад байна. Би баяртай байна. Надад хүн бүр аз жаргал өгч байна. Мөн би ч гэсэн тэдэнд аз жаргалыг мэдрүүлж байна. Аз жаргал баяр баясгалан бусдыг нь харах ч үгүй сонсох ч үгүй мэдрэх ч үгүй.

Надтай холбогдох